Monday, July 6, 2015

horvoh daalgavar

Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийн зуны даалгавар /хөрвөх/

1.     Хүүхдийн насны үечлэлийн онол,  сургалтын явцад насны онцлогийг харгалзан үзэх нь (0-2,3-4; 5-6 нас) /бага насны хүүхдийн сэтгэл судлал 44-47 тал /
2.     Хүүхдийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлүүд юу вэ?  Сургалт хүүхдийн хөгжих гол орчин нөхцөл болох нь 
3.     Бие бялдрийн хөгжил (эрүүл мэнд)-ийн шалгуурууд түүнийг бие бялдрыг хөгжүүлэх ажилд тусгах нь 
4.     Хүүхдийн бие бялдрын хөгжил, төлөвшил, түүний зорилго, агуулга, арга хэрэглүүр, ажиглах онцлог
5.     Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил, төлөвшил, зорилго, агуулга, арга хэрэглүүр, хүчин зүйлийн ач холбогдол, тодорхой жишээн дээр тайлбарлаарай.
6.     Хүүхдийн гоо сайхны хөгжил, төлөвшил, зорилго, агуулга, нөхцөл, хэрэглүүр, зохион байгуулах ажлын хэлбэр онцлог.
7.     Гоо сайхны мэдрэмж,  үнэлгээг төлөвшүүлэх арга зам
8.     Хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжил төлөвшил, зорилго агуулга, төрөл, удирдан зохион байгуулах хэлбэр.
9.     Дүрэмтэй тоглоом, түүний онцлог, хүүхдийн хөгжил, төлөвшилд үзүүлэн түүний үүрэг, ач холбогдол
10.  Бүтээлч тоглоом, түүний онцлог, удирдан зохион байгуулах арга, хүүхдийн хөгжил, төлөвшилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол. /БНХ-н сэтгэл судлал 269-296/
11.  Сурган хүмүүжүүлэх эв дүй, техник багшийн гардаг түгээмэл алдаа болон өөрийгөө удирдах техник төлөвшсөн байдалд дүгнэлт хийнэ үү.
12.  Оюун ухааны хөгжлийн шалгуурууд түүнийг хичээлийн явцад тооцох нь 
13.  Хөдөлмөрийн хүмүүжил түүний шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, хүүхдэд хичээлийн явцад хөдөлмөрч чанар төлөвших нь
14.  Ёс суртахууны төлөвшлийн шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, түүний төлөвших нь. Энэ чиглэлээр зохион байгуулах ажлын арга хэлбэрүүд.
15.  Хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагааны тухай, түүний бүтэц, онцлог,  Хичээл дээр хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг хэрхэн удирдах вэ? 
16.  Сурах арга барилын тухай, ямар ямар арга барилууд эзэмшсэн байх шаардлагатай вэ? (бага, дунд, ахлах ангид) Хүүхдийг сурах арга барилд хэрхэн сургах вэ?
17.  Багш мэргэжлийн онцлог. Багш бие хүний ямар шинж чанарууд дээр   өөртөө  үнэлгээ өгнө үү?  Багшид тавигдах ямар ямар шаардлагууд байна вэ?   /сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий зарчим 125/
18.  Сурган хүмүүжүүлэх ямар зарчмуудыг мэдэх вэ? Хичээл дээр хэрэгжүүлэх нь  /сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий зарчим 156/
19.  Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадварын тухай. Багшийн эзэмшсэн байх чадварууд дээр өөр дээрээ үнэлгээ хийнэ үү?
20.  Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв маяг, харилцааны механизмыг  хэрэглэх нь  Багшийн харилцааны эерэг ба сөрөг хандлагууд тэдгээрийн үр дагавар юу вэ?
21.  Сурган хүмүүжүүлэх эв дүй, техникийн тухай. Багшийн өөрийгөө удирдах  техникийн төлөвшсөн байдалд өөр дээрээ үнэлгээ хийнэ үү? 
22.  Сурган хүмүүжүүлэх ёс зүйн тухай. Багшийн ёс зүйн дүрэм хэрхэн хэрэгжиж байна вэ?
23.  Ангийн багш эцэг эхийн хамтын ажиллагааны зорилго ач холбогдол ажлын чиглэлүүд, Эцэг эхийн нэг хурлын  төлөвлөлтийг танилцуулна уу? 
24.  Багшийн хөгжлийн тухай, Багшийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд. Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний агуулгыг товч ярина уу? 
25.  Сургалт түүний зорилго үүрэг, ач холбогдол, өнөөгийн сургалтад тавигдах шаардлагууд юу вэ? Орчин үеийн сургалтын шинжүүд,хэв маяг. Дадлагын явцад хэрхэн тооцож байв?  / Ш. Ичинхорлоо сургалт/ 
26.  Сургалтын технологийн тухай. Нэг хичээлийн технологийн бүдүүвч гаргаж онцлогийг тайлбарлана уу?/ Ш. Ичинхорлоо сургалт 37 тал/
27.  Сургалтын арга түүний ангилал. Сургалтын аргыг сонгож, хэрэглэхэд анхаарах зүйлүүд юу вэ? Жишээн дээр тайлбарлана уу?
28.  Сургалтын хэрэглэгдэхүүний үүрэг ач холбогдол, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх нь, хэрэглэгдэхүүн дээр ажиллуулах арга барил.
29.  Хичээлийн тухай ойлголт. Орчин үеийн хичээл түүний онцлог юу вэ? Хичээл дээр мэдлэг бүтээлгэх арга барилууд. Нэг хичээлийн жишээн дээр ярина уу?
30.  Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, зарчим. Нэг хичээлийн хөтөлбөрөөр жишээ авна уу?
31.  Үнэлгээ, үнэлгээний хэлбэр, үнэлгээний арга зүй. Үнэлгээний шалгуур  гэж юу вэ? Хэрхэн боловсруулах вэ? Тодорхой жишээ гаргаж тайлбарла.
32.  СӨБ-ын хууль, эрх зүйн актууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам.
33.  СӨБ-ын арга зүйн тогтолцоо, төлөвлөлт заах арга зүйн ажилд бүлгийн багшийн оролцоо
34.  Цэцэрлэгийн менежер, түүний үйл ажиллагааны чиглэл, шинэчлэл, хөгжил, манлайлал.

35.  Хүүхдийн цэцэрлэг түүний хэв шинж  үйл ажиллагаа, цэцэрлэгийн  удирдлагын болон арга зүйн ажлын тогтолцоо, цэцэрлэгийн ЗАН ажилд багш хэрхэн оролцох вэ? //