Тоглоом №1 “ Өнгөөр нь сонго”



                                    Тоглоом №1      “ Өнгөөр нь сонго”
Хувилбар №1       
Зорилго: Хүүхдэд 6 өнгийг таниулах, хүүхдэд эд зүйлийн талаар хэлбэр дүрсээс үл хамааран өнгө ялгахыг зааж өгнө.
Тоглоомын хэрэглэгдэхүүн: хүүхэд бүрт зураг (30х20) 6,6-н өөр өнгийн дөрвөлжин (10х10см) нүдэнд хувааж, жижиг 6-н тоглоом нэг бүр нь өөр өөр өнгөтэй байна.
Тоглуулах арга: сурган хүмүүжүүлэгч: хүүхдүүдээ та нарт өөр өөр дөрвөлжин хуванцарууд байгаа биз. Харцгаая
 та нарт ямар тоглоом байна. Энэ юу вэ? гээд цэнхэр машиныг харуулна. Зөв байна. Харин энэ юу вэ? гэж улаан машиныг зааж харуулна. Тэгэлгүй яахав мөн л машин. Харин та нараар юуг ялгуулах гээд байна? вэ гэвэл.  (машинуудаа зэрэгцүүлж бариад ) та нарт  аль нь адил аль нь өөр байна вэ? ялгаа нь юундаа байна гэж асууна. Тэгэлгүй яахав \нэг нь улаан харин нөгөө нь цэнхэр байгаа биз тэдний ялгаа нь өнгө юм\ гэж хэлж өгнө. Энэ мэтчилэн бүх тоглоомуудын өнгийг тодотгож өгнө. Дөрвөлжин бүрээс өнгө өнгийн тоглоом цуглуулж таван горим нь өнгө цуглуулах юм. Дөрвөлжин дээрх тоглоомууд ямар ч өнгөтэй харагдана тоглоомыг тавихдаа улаан дээр цэнхэр машиныг, улаан машиныг цэнхэр дөрвөлжинд тавиарай гэж хэлнэ. Хүүхдүүд тавиад багшаараа үр дүнг нь шалгуулна.
Хувилбар №2
Зорилго: 1-р хувилбартай адилхан.
Тоглоомын хэрэглэгдэхүүн:  хүүхэлдэй, зураг( жижиг хивсэнцэр) өөр өөр хэлбэр дүрс өнгөтэй 2 тоглоом, нэмэлт материал, хатуу цаас, баримлын шавар гэх мэт.
Заах арга барил: Сурган хүмүүжүүлэгч нэг нэг тоглоомыг сонгон өөр өөр өнгөтэй байхыг сануулаарай. “Өнөөдөр та бүхэнд зураг, том тоглоом хэрэгтэй. Дөрвөлжин нүд бүрт 2 тоглоом тавина. Улаан тоглоомыг сонгоод улаан дөрвөлжинд тавина. Үлдсэнээс нь улбар шарыг гэх мэт сонгоорой. Тоглоомын төгсгөлд Таня тайлбарлана. Өнөөдөр та нар тоглоомуудыг өнгө өнгөөр нь сонгож авлаа. Маш сайн тоглолоо. Хэсэг хүүхдүүд тоглосон хэдий ч бага зэрэг алдлаа дараагийн удаа зөв хийнэ шүү.
Хувилбар 3
Зорилго:1, 2-р тоглоомын хувилбартай адилхан геометрийн тоглоомыг зүйчлэх.
Тоглоомын хэрэглэгдэхүүн: хүүхэлдэй, зураг, 1-2 геометрийн дүрс өөр өөр өнгө, дүрстэй янз бүрийн дүрс, хэмжигдэхүүн(материалын хувьд өөр өөр бйана.)
Заах арга барил:сурган хүмүүжүүлэгч  хүүхдүүдээ өнөөдөр бид дахин өргөөр сонгох тоглоом тоглоно. Энэ удаа бид тоглоом тараахгүй геометрийн дүрс тараалаа хивсэн дээр тараагаад тавиарай. Та нарт ижил өнгөтэй 2 дүрс байгаа. Түүнийгээ дөрвөлжинд тавиарай. Харин одоо бүгдийг нь тавиарай. Бидний Таня хүүхэлдэй бүгдийг нь хараад үнэлгээ өгнө.

                                    Нэг хоёрын гурваа хайгаарай, ( олоорой.)
Тоглоомын зорилго: Энэхүү тоглоом нь 4 хэсэгэй бөгөөд хүүхдийг эд юмс хэмжээ хэмжигдэхүүн, дүрсийн том жижиг , их багыг зааж өгөх зорилготой.
Энэхүү даалгаврыг 10 хүүхэд гүйцэтгэх бөгөөд гурвалжин дөрвөлжин дүрсүүдээс их бага хэмжээг гараараа мэдэрч эрж хайна.
Яаж тоглох арга барил, дүрсийг эхлээд танилцуулна. Мөн хүүхдэд тоглоомын мөн чанар өгөгдсөн нөхцөл, арга хэрэглэгдэхүүнийг тайлбарлан ойлгуулж боломжийг олгох хэрэгтэй.
Дараа нь хүүхдийн зөв хийсэн эсэхийг шалгаж үзнэ. Хүүхдийн таньж мэдэх дүрсийг бэлтгэх хэрэгтэй ба тэр нь хүүхдийн зан ааш, нийгэмшихүй, хөгжилд нөлөөлөхөөр байна. Хүүхдүүд тоглохын өмнө тоглоомоо амжилттай сайн тоглохын тулд тоглохын өмнө өөртөө зорилго тавьж, бодож бэлтгэнэ. Энэхүү тоглоом нь 4 хэсэгтэй бөгөөд хүүхдийг эд юмс, хэмжээ хэмжигдэхүүн дүрсийн том жижиг, их багыг зааж сургах зорилготой. Энэхүү даалгаврыг 10 хүүхэд гүйцэтгэх бөгөөд гурвалжин, дөрвөлжин дүрснүүдээс их бага хэмжээг том жижиг гараар мэдэрч ирж хайна. Яаж тоглох арга барил дүрсийг нэгдүгээрт танилцуулна. Мөн хүүхдэд тоглоомын мөн чанар өгөгдсөн нөхцөл арга хэрэглэгдэхүүнийг тайлбарлан ойлгуулж боломжийг олгох хэрэгтэй. Дараа нь хүүхдийг зөв хийсэн эсэхийг шалгаж үзнэ. Хүүхдийн таньж мэдэх дүрсийг бэлтгэх хэрэгтэй ба тэр нь хүүхдийн нийгэмшихгүй зан ааш хөгжилд нөлөөлөхөөр байна. Хүүхдүүд тоглохын өмнө тоглоомоо амжилттай сайн тоглохын тулд өмнөө өөртөө зорилго тавьж бодож бэлтгэнэ. Энэхүү тоглоом нь шалгалтын шинж чанартай. Хэрхэн гүйцэтгэхийг багш танилцуулна. Мөн хүүхдүүдийн арга барилыг харьцуулан жишиж үнэлэлт өгнө. Энэхүү тоглоом нь бусадтайгаа хамтран тоглох хамтын тоглоом ба хүүхдийн туршлага мэдлэгийг нэмэгдүүлнэ. Даалгаврыг амаар тайлбарлаад дохио өгнө. Энэхүү тоглоом нь хүүхдээс тэсвэр тэвчээрийг мөн шаардана. Даалгаврыг хэн зөв гүйцэтгэснийг үнэн зөвөөр үнэлж дүгнэнэ.
Тоглоомын хэрэглэгдэхүүн: Ижил өнгөтэй 2-3ш гурвалжин дүрс хэрэгтэй. Тоглоомын явц: Хүүхдүүдийг өөр өөрийн суудал дээр нь суулгах ба суудал нь хагас тойрог хэлбэртэй байна. Багш ширээн дээр 3 ш гурвалжин дэлгэж тавина. Мөн 2 өөр өнгөтэй гурвалжинг хүүхдүүдийн өмнөх ширээн дээр тавина. Дараа нь 3хүүхдийг урина. Хүүхэд бүрт нэг нэг хэмжээ хэлнэ. Хүүхдүүд дүрсийг маш анхааралтай харах ба алдаа гаргахгүйн тулд ямар хэмжээтэй ямар дүрс гэж хэлэхийг анхааралтай сонсоод олохыг хичээх хэрэгтэй. Дараа нь багш хүүхдүүдээс ээлж ээлжээр дүрсийг том жижиг байгаа эсэхийг асууна. Хэрвээ хүүхдүүдэд бэрхшээлтэй байвал гурвалжинтай адил тооны цагираг дугуй дүрсийг тавина. Хэлсэн хэмжээг хэлж олж чадаагүй бол суудлаа орхино. Хүүхдүүд бүгд хэлж олж чадаагүй бол суудалдаа буцан ирж тоглоомоо давтан дахин тоглоно.
Тоглоомын дүрэм:
1.    Дүрсийг маш анхааралтай харж хэмжээг тогтооно.
2.    Дохио өгөхөд дүрсийг хайна.
3.    Өөрийн дуртай өнгө хэмжээ хэлбэртэй дүрсийг хайлгуулж олуулж бодно.
4.    Дүрсээ түрүүнд олсон бол үзүүлж зөв гүйцэтгэсэн хэсгээ шалгуулах хэрэгтэй.
5.    Багш тоглоомын үр дүн явцыг тэмдэглэнэ.
Энэхүү тоглоом нь хүүхдийн оюун ухааны хөгжилд чухал нөлөөтэй.
                                    Өнгө таниулж ялгуулах тоглоом
өнгө өнгийн дүрс
Зорилго: Өнгүүдийг ялгах, яаж ялгах өнгөний олонлогийн талаар ойлголт төрүүлэх, харааны чадварыг дээшлүүлэх.
Онцлог: Энэ тоглоомыг тоглосноор хүүхдүүд өгсөн команд даалгаврыг биелүүлж сурах, бусадтай хариуцлага хүлээж сурах. Энэ тоглоомыг тоглон даалгаврыг биелүүлснээр багш болон бусад хүүхдүүдээс урамшуулал олж авах өөртөө итгэлтэй болох. Энэ тоглоомыг хойрго залхуу хүүхэд тоглосноор найз хүүхдийнхээ үйл явдлыг харснаар найзалж нөхөрлөж сэтгэл мэдрэмжийн нөхцөл үүснэ. Энэ нь хүүхэд бие биедээ сайн сайхныг хүсэж, бусдыг ойлгож нөхөрлөж чадна.
Орц: 4 комплект, үндсэн өнгийн цаас эсвэл кардон дээр наасан 4 өнгийн цаас, наасан цаас \үндсэн өнгийг ойлгуулсны дараа үүсмэл өнгийг оруулж болно. Жишээ нь: улбар шар ногоон гэх мэт. Тоглоомонд өөр төрлийн зүйлс ашиглаж болно. Янз бүрийн хэлбэр дүрс бүхий зүйлийг ашиглаж болно.
Ширээн дээр дараах байдлаар байрлуулна. Эсрэг өөр өөр өнгийн дүрсүүдийг хооронд нь зайтай байрлуулна.
Удирдамж: тоглоомонд ангийн болон бүлгийн бүх хүүхэд оролцоно. Хүүхдүүд хагас тойргоор тавьсан сандлууд дээр сууна. Тэд нарын эсрэг талд 3 ширээ тавигдана. Ширээ тус бүр дээр өөр өөр өнгийн наборууд байрлуулна. Ширээ тус бүрийн цуглуулганд адилхан өнгүүд байна. Сурган хүмүүжүүлэгч хүүхдэд ойртож суугаад урьд бэлдсэн савнаасаа өнгө өнгийн лентүүдийг гаргаж ирээд: хүүхдүүдээ ямар гоё гялалздаг юм бэ? гэж хэлээд хүүхдийн анхаарлыг татна. Багш лент тус бүрийн өнгийг нэрлэнэ. Хүүхдийн мэдэхгүй шинэ өнгөн дээр илүү их анхаарал хандуулна. Хүүхдүүдээ өнгийн лентээр тоглох уу? Бүгдээрээ өнгө өнгийн лентүүдийг хайцгаая. Би нэг лент, өнгө авсан хүүхэд нь ширээн дээрх адилхан өнгө дээр тавина. Тэгээд би та нарт харуулъя. Багш дөхөж очоод би ямар өнгийн лентийг хайх вэ? би цэнхэр өнгийн лентийг хайх уу гээд багш бэлдсэн савнаас цэнхэр өнгийн лентийг авч ягаан өнгийн лентийн хажууд тавив. Хүүхдүүд бишээ биш багшаа гэж хэлнэ. Дараа нь цэнхэр өнгийн лентэнд нийлүүлж хүүхдэд харуулна. Хүүхдүүд хариуд нь толгой дохиж, мөн мөн багшаа гэж хариулна. Одоо тэгвэл бүгдээрээ ээлж ээлжээр хайцгаая хэн нь эхэлж хайх вэ? багш нь хамгийн сайн анхааралтай сонссон, даалгавар сайн гүйцэтгэж чадсан 3 хүүхдийг сонгон 3 хүүхдэд ширээ тус бүрийг хуваарилж өгөөд ижил өнгийн лент өгнө. Ижил өнгийн лентээ олсон хүүхдэд нөгөө өнгийн лентүүдийг зөв гүйцэтгэж байгаа хэсгийг харна. Багш нь 3 хүүхдэд ижил өнгийн лент өгөөд лентийнхээ өнгийг нэрлэнэ. Жишээ нь улаан өнгийн лентийг олоорой гэж хэлнэ.
Титэм сүлжих
Зорилго: Өнгө, хэлбэр, хэмжээгээр нь эд зүйлсийг ангилах чадвар олгох зорилготой. Өрөөний голд сандал дээр даашинзыг нь навчаар чимэглэсэн 4 хүүхэлдэй суулгаж өгнө. Модны том улаан навч, жижиг ногоон навч, хусны том шар навч, хусны жижиг ногоон навч хүүхэлдэйнүүдийн ойролцоо шалан дээр цагирагнууд тавина. Хүүхдүүдэд янз бүрийн навчны цуглуулга өгнө.
Тоглоомын явц: хүмүүжүүлэгч нь даашинзыг ямар навчаар чимэглэсэн байна. Тэр навчаар нь хүүхэлдэйнүүдэд, цэцгэн титэм сүлжиж өгөхийг хүснэ. Энэ хүүхэлдэйг ямар навчаар чимэглэсэн байна вэ? хүүхдүүд бүх титмийг нэрлэнэ. Харин энгийн тэр навчыг нь олно уу? Гэж үзүүлнэ. Ямар өнгөтэй, ямар хэлбэртэй,ямар хэмжээтэй байна вэ? титэм хийхдээ цагираг хийлгэж гоё дугуй болгоно. Энэ хүүхэлдэйний даашинзанд хусны том шар навч байна. Түүний титмийг ямар навчаар чимэх вэ? тийм навчаар хийнэ. Хүмүүжүүлэгч нь  хүүхдийн хийсэн титмийг хүүхэлдэйний чимэглэлтэй нь харьцуулан үзэж алдааг нь засахад тусална. Тоглоомын төгсгөлд хүүхдүүд титмийн аянд навчтай янз бүрийн дасгал тоглоом хийнэ.
Ургац хураалт
Зорилго: Эд зүйлсийг бүлэглэх тэднийг нь их багаар нь ялгах 2, 2-р нь жиших чадварыг дасгах, төдий чинээ тэнцүү, илүү их, илүү бага зэрэг үгсийг хүүхдийн ярианд оруулах.
Хэрэгслүүд: Багшид үзүүлэн, харин хүүхдүүдэд бор өнгийн 2  бууцтай дуурайлгасан зоо буюу далан ногооны цуглуулга \ лууван, улаан лооль, өргөст хэмх\
Тоглоомын явц: хүмүүжүүлэгч нь намар боллоо ногоо боловсорч гүйцлээ. Эдгээрийг нэрлэнэ үү? Ямар ногоонууд бэ? хаана лууван, хаана өргөст хэмх, улаан лооль байгааг харагдахаар ногоогоо дэлгэж тавья. Ширээн дээр хэсэг бүрээр өрж тавина. Хэдэн ногоо байна вэ? хэр олон. Ногоо зоонд эгнээнд ургадаг. Ямар ногоо ургасан байна вэ? хүмүүжүүлэгч үргэлжлүүлэн: Нар ээлээ харин хүүхдүүдийг шинэ ногооны даланд ногоо ургажээ. Хэдий чинээ том далан байна. Төдий чинээ ногоо ургана. Цөөн өргөст хэмх олон улаан лоолиуд хүүхдүүд дэлгэнэ. Багш ногоонуудын өнгө хэлбэр хэмжээний тухай асуулт тавина. Хураасан ногоогоо дэлгүүрлүү зөөдөг тухай ярина. Ингаээд дахин зун болж ногоо боловсорлоо. Тэдний даланд лууван байна. Хэдэн лууван ургасан байна вэ? харин өөр даланд сайхан улаан лоолиуд тэд тэнцүү эсэхийг тодорхойлохын тулд лууван бүрд улаан лооль тавья. Хэдэн улаан лооль ургасан бэ? лууван улаан лоолиуд тоогоороо тэнцүү байна.
Ногооны  талбайд эмээ ирлээ: Түүнд лууван хэрэгтэй. Баруун талаас сүүлэндхийг нь тасалж авлаа. Түүнд тусалж лууван аваачиж өгье. Хүүхэд бүр өрөөний өөр нэг буланд байгаа түмпэн рүү лууванг хийнэ. Одоо далан дээр юу нь илүү байна вэ? лууван уу эсвэл улаан лооль уу? Юу нь цөөн бэ? ногооны талбай руу ирлээ. Гоё улаан лоолиудыг хараад нэгийг авахыг хүснэ. Хэдэн улаан лооль үлдсэн бэ? хэдэн лууван байна төдий чинээ төгсгөлд нь багш Маршакын шүлгийг уншина.

No comments:

Post a Comment